Колумбад цэргийн онгоц осолдож, 66 алба хаагч амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Колумбын Путумайо мужид цэргийн тээврийн Hercules C-130 онгоц осолдсоны улмаас 66 алба хаагч амиа алджээ. Онгоцонд 128 хүн байсан бөгөөд өдгөө 57 алба хаагч эмнэлэгт хүргэгдээд байна. Дөрвөн алба хаагчийн цогцос олдоогүй байна.

Цэргийн онгоцны ослоор 66 алба хаагч амь .эрсэдсэн нь батлагдаад байгаагаас 58 нь үндэсний армийн, зургаа нь нисэх хүчний, хоёр нь үндэсний цагдаагийн алба хаагчид.

Колумбын агаар, сансрын хүчний мэдээллээр, цэргийн тээврийн Ё-130 онгоц хөөрсөн даруйдаа осолджээ. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top