Алга болсон эмэгтэй хоёр жилийн дараа эсэн мэнд олджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Одоогоос хоёр жилийн өмнө Колумб улсаас ор сураггүй алга болсон эмэгтэйг эсэн мэнд олсон байна.

Өдгөө 46 настай Анжелика Гаитаныг  орон нутгийн цагаар есдүгээр сарын 26-ны өдөр Колумбийн Атлантико мужийн Пуерто Колумбиагийн эрэг орчмоос аврах завин дээр хөвж явсныг илрүүлжээ.

Түүнийг олсон Роландо Висбал тэр даруй цагдаа дуудаж, эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор түүнд чухам юу тохиолдсон талаар мэдүүлэг авч хэрэг бүртгэл нээнэ гэдгээ орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Одоогоос хоёр жилийн өмнө 2018 оны есдүгээр сард хамтран амьдрагчийн дарамтаас залхсан Гаитан зугтаж, улмаар цагдаагийн газарт ор сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад орсон байна.

Түүнийг 2019 оны зургаадугаар сар хүртэл бүтэн зургаан сарын турш хайсан ч сураг нь гараагүй юм.


Эх сурвалж: Newsweek

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top