БНСУ-ын Нисэх хүчний сургуулилтын “KT1” загварын хоёр онгоц сургуулилт хийх үеэр агаарт мөргөлдөж, Сачхон хотоос холгүй унажээ.
Онгоцнууд нь баазаасаа хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа хоорондоо мөргөлдөж, орон нутгийн цагаар 13.37 цагт Сөүлээс 300 км зайд, Кёнсан Намдо мужийн Сачхон хот орчим Коыл тосгоны цагаан будааны талбайд унасан байна.
Ослын улмаас дөрвөн нисгэгч бүгд амиа алджээ.
Ослын газар 62 гал сөнөөгч, онцгой байдлын алба хаагч ажиллаж байна. Ослын шалтгааныг тодруулахаар тусгай ажлын хэсэг байгуулжээ.
Сургуулилтын “КТ-1” онгоцыг БНСУ-ын Нисэх хүчинд зориулж “KAI” компани бүтээжээ. Энэ нь цэргийн хэрэгцээнд зориулж бүтээсэн Өмнөд Солонгосын үйлдвэрийн анхны онгоц юм.
Сэтгэгдэл ( 0 )