БНСУ-ын Сосан хотод “KF-16” сөнөөгч онгоц осолдсон тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Өнөөдөр өглөө сөнөөгч онгоц баазаасаа хөрсөн даруйд осолдсон байна. Нисгэгч ослын катапульт хийсэн ба түүнийг эмнэлэгт хүргэсэн гэж БНСУ-ын Агаарын хүчин мэдээлжээ. Нисгэгч ганцаараа нисэж байсан ба энгийн иргэд осолд өртсөн тухай мэдээлэл гараагүй байна. Осол гарсантай холбогдуулан тус улсын арми тусгай комисс байгуулж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )