Колумбад эмх замбараагүй байдлын үеэр 209 цагдаа шархаджээ

2021 оны 05 сарын 01

Колумбад эмх замбараагүй байдал үүсэж, 185 хүн баривчлагдан 200 гаруй цагдаагийн ажилтан гэмтэж бэртжээ.

Колумбын Үндэсний цагдаагийн газраас мэдээлснээр 209 цагдаа мөргөлдөөний улмаас гэмтэж шархадсан байна. Тэдний 71 нь нийслэл Богота хотод, 68 нь Кали хотод шархаджээ.

Баривчлагдсан хүмүүсийн дунд гадны улсын найман иргэн, 16 насанд хүрээгүй хүүхэд байгаа аж.

Эмх замбараагүй байдал Колумбын Ерөнхийлөгч Иван Дукегийн санал болгосон татварын тогтолцооны шинэчлэлтэд иргэд дургүйцсэнээс болж дэгджээ.

НӨАТ, нэмэлт хураамжийг өргөжүүлэхээс гадна 2022 онд хүн амын сар бүрийн 2.4 сая песогоос дээш орлогод 10 хувийн татвар ногдуулж, 2023 онд бууруулахыг санал болгожээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.188.181) 2021 оны 05 сарын 01

Харилцан визгүй зорчдог болно гээд л 4, 5 жилийн өмнө гадаад яамны нөхдүүд санаачлага гаргаад байсан шүү, овоо муу гарууд шүү, хар тамхины сүлжээгээ л монголд нутагшуулах гэж лобби хийж байсан нь тэр байх даа, харин ардууд эсэргүүцээд нэг юм чимээгүй болж билээ, сайтар судлаад үзвэл манай хүнд гарууд том даргууд ч оролцсон байх оо

1  |  0
Top