Өчигдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр нэг хүн усанд осолдож нас баржээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн "Морин зовуд" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 212 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т, 49°43'15.78"N 115°33'39.51"E/ Улз голын усанд хүн живсэн тухай мэдээлэл аймгийн онцгой байдлын газарт иржээ.
Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд 23 км зам туулан 15:35 цагт ослын газарт очиход иргэн 31 настай эрэгтэй У-ын цогцос Улз голын усны мандал дээр хөвж байхад нь гаргажээ.
Улмаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )