Өнөөдөр 17.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдлээ.
Тогтоол усанд 8-12 насны дөрвөн хүүхэд энджээ.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, эдгээр хүүхэд Дэнжийн мянгаас энэхүү усан халианд хөөсөнцөр тавьж, сэлж тоглох явцдаа осолдон, харамсалтайгаар амиа алдсан байна.
Осол болсон газар нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т харьяалагддаг ба Улаанбаатар хотын дарга тавдугаар сарын 10-нд очиж ажиллан, ажлын хэсэг томилж, шалгалт явуулж байжээ.
Хотын даргын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр анх энэ хэсэгт цөөн объект барих зөвшөөрөл авсан “Хан талcт” ХХК дур мэдэн газар ухсаныг ажлын хэсэг томилж шалгуулсан ба тавдугаар сарын 20-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр шалгалтын дүнг танилцуулжээ.
Ажлын хэсгийн дарга тус компани Газар, ой, усны тухай зэрэг олон хууль зөрчсөн тул хариуцлага тооцох, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуулыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах асуудлыг хөндөж байсан гэж нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн онцгой байдлын албаны аврах баг эхний хүүхдийг уснаас гарган авч, шаардлагатай тусламж үзүүлсэн ч хожимдсон байжээ.
Яг одоо цагдаагийн байгууллага ослын газарт ажиллаж байна.
ВИДЕО ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 10 )
хүн алхаар эртнээс төлөвлөж байсан юм шиг үгүй гэвэл яагаад хайхрахгүй сул задгай хаяж байнааа,өөрсдийнх нь үр хүүхэд гэр орноос хол болхоор тогоогүй юм уу арай л байнаа хариуцлага гэж байна уу
зорин зорин очоод байсан болхоор ямар шуухан хараа хяналттай /аюулын/ газар вэ гэдэг нь тодорхой байна даа , алуурын газар бэлтгэчихээд хээв нэг хайхарахгүй хаяаад явдаг араатанаас дор сэтгэлтэй амьтад юм даа,\n
Ямар балиар юм хийдэг юм бэ ийм заваан юм хийчихээд хүн амьтан хүүхэд мал орхоос сэргийлээд хашаа барьж харуул гарахгүй арай ч дээ нялх амьтад юу мэдэх юм бэ дандаа л тоглоод л байсан байна шүү дээ,
yagaad ??? yagaad ?? ? ,chairan chuuchduud ???? , um maani bad mi chum????
Хөөс тавьж ьоглоно гэхээр анх удаа ирээгүй дандаа ирдэг байсан бна. Ямар харамсалтай юм бэ. Хариуцлага алга.Мэргэжлийн хяналт нэг цаас өгөө болчихдог юм уу. Авилга авар гээд хүлээгээд сууж бсан биз. Муухай юм
энд барилга барьж болохгүй цэвэр усны судал явдаг тусгай хамгаалалттай газар шдэ
Маршалын гүүрний зүүн талд Туул голын бургас хяргаад хотын даргын өөрийнх нь ах дүү нарын Хаус сүндэрлэж байгаа.
Хэдэн хүүхдээ цаг бусаар алаад байхын. Эцэг эх үр хүүхэддээ, иргэн хүн хүний өөрийнгүй буруу зүйл хийж байвал учир мэдэхгүй хүүхдүүдэд анхааруулж сануулж бай л даа.
ийм л байгаамдаа ёстой юу хэлэхэв
Novshunuud hashaa hiideggui yumuu ayulgui bdal gej bna uu