Ховд голын эргээс үл таних эрэгтэйн цогцос олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Өчигдөр Баян-Өлгий аймаг Ховд голын эргээс үл таних эрэгтэй хүний цогцос олдсон байна.

Тодруулбал, тус аймгийн Бугат сум аймгийн төвөөс 12 км зайд байх Хатуу багийн Хасбаатарын хөшөө гэдэг голын эрэгт хүний цогцос байна гэсэн дуудлага оройн 21.00 цагт онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн  Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгчээ.

Шалгалтын явцад талийгаач нь тус гол живж нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа ба архины хамааралтай байсан гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.88) 2021 оны 06 сарын 22

Архины хамааралтай хүмүүсийн араас гашуудах хэрэггүй бурхан зохицуулна.

0  |  0
Top