Загасчлахаар яваад, сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Сэлэнгэ аймагт загасчлахаар явсан иргэнийг аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагааг эхлүүллээ.

Тус аймгийн Зүүнбүрэн сумын нутагт Сэлэнгэ голд загасчлахаар явсан 60 настай эрэгтэй сураггүй болоод гурав хоножээ.

Тухайн иргэнийг голд живсэн байж болзошгүй тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу Эрэн хайх аврах анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Өчигдрийн байдлаар тус сумын Бэлчир багийн Улаан жирээ гэдэг газраас Бүдүүний гүүр хүртэл, Сэлэнгэ голоор 40 км-т завиар, голын эрэг дагуу 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир ажиллагааг түр зогсоож, өнөөдөр /2020.04.30/  өглөө дахин эхлүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top