Алба хаагчид 13 иргэний амь насыг авран хамгааллаа

44 минутын өмнө

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.05-2026.10.11) нийслэлийн 9 дүүрэг, 18 аймгийн 50 суманд аюулт үзэгдэл, ослын 134 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 100 нь обьектын гал түймэр, 12 нь ой, хээрийн түймэр, 3 нь биологийн гаралтай аюулт өвчин, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top