Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
44 минутын өмнө

Хэнтий аймгийн Батширээт суманд 2026.10.21-ний өдрийн 13:58 цагт гарсан хээрийг түймрийн 10.23-ны өдрийн 07:00 цагт бүрэн унтраалаа.

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.23)-ийн байдлаар цурамд оруулсан 3, унтраахаар ажиллаж буй 2, нийт 5 хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт 10.22-ны өдрийн 13:10 цагт гарсан хээрийн түймрийг 10.23-ны 07:40 цагт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар 10.22-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийг түймрийг 10.23-ны өдрийн 10:10 цагт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант 6 дугаар баг "Оргийн ам" гэдэг газар 10.22-ны өдрийн 15:05 цагт гарсан түймрийг 10.23-ны өдрийн 10:32 цагт тус тус цурамд оруулан дээрх 3 хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн Хотонт 4 дүгээр баг "Бургаст хөндий" гэдэг газар 10.23-ны өдрийн 08:59 цагт гарсан хээрийн түймэр, Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур 4 дүгээр баг "Соён геологи" гэдэг газар 10.23-ны өдрийн 09:50 цагт хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top