Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй иргэдийг 12 дахь өдрөө эрэн хайж байна.
Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 04.09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 12-ний өдрийн 12:53 цагт хүлээн авсан.
Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 1 км-т завиар урсаж 6 метрийн гүнд 9 удаагийн шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагын голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт 5 км голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул орой түр зогсоож, өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )