Цэцэрлэгт хүрээлэнд эндсэн хүүхдүүдийн хэргийг ХЭЛЭЛЦЭНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Одоогоос нэг жилийн өмнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын усан халианд дөрвөн хүүхэд амь эрсэдсэн хэрэг гарч байв.

Амь эрсэдсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ живж байхыг хараад аврахаар орсон хүү харамсалтайгаар нас барсан байдаг.

Тэгвэл эл хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, нэр бүхий компанийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, харьяа шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2021.03.29/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.

Осол болсон газар нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т харьяалагддаг ба “Хан талcт” ХХК энэ хэсэгт объект барих зөвшөөрөл Хотын захиргаанаас авч байжээ. Улмаар шалгалтын явцад “Хан талcт” ХХК нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн, дур мэдэн газар ухсан учир тус компанийг  Газар, ой, усны тухай хууль зөрчсөн тул хариуцлага тооцох асуудал хөндөгдөж байсан юм. 

Эргэн сануулахад, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Хан-Талст” ХХК нь Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан И.Нарантуяагийн эзэмшлийнх бөгөөд тэрбээр төрийн албанд ажиллаж байхдаа Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байдаг.

Хүүхдүүдийн осолдсон газар. 2020.05.27

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top