Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр гол нуурын мөс цөмөрсөн хоёр дуудлага онцгой байдлын албанд иржээ.
Тухайлбал, Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тасгийн гүүрний хажууд Даршидын голын мөс цөмөрч хоёр зорчигчтой суудлын автомашин суусан тухай дуудлага орон 22:32 цагт иржээ. Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /36 настай, эрэгтэй/-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг татан гаргаж, Жаргалант сумын хэсэгт хүлээлгэн өгсөн байна.
Мөн Ховд аймгийн Манхан сум Хар Ус нуурын мөс цөмөрч 3 зорчигчтой бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагаар аврагчид очиж, иргэн А-гийн “Hyundai Porter” загварын бага оврын ачааны автомашин нуурын эргээс 500 метрийн зайд мөс цөмөрч суусан байсныг татан гаргажээ.
Иймд, иргэд тээвэрчид газар товчлох, хугацаа хожих зэрэг шалтгаанаар гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )