Рассел Кроу залуухан найз бүсгүйтэйгээ тэмцээн үзэв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31


“Гладиатор” киноны гол дүрээрээ дэлхий нийтийг байлдан дагуулж асан жүжигчин Рассел Кроу жин нэмж, олны өмнө гарах нь ховор болсон.

Тэгвэл 57 настай жүжигчнийг 30 настай найз бүсгүй Бритни Териоттойгоо хамт Австралид теннисний тэмцээн үзэж явахад нь гэрэл зурагчид дурандаа буулгажээ.
 


“Оскар”-ын шагналт жүжигчин спортод, тэр дундаа теннист маш дуртай аж. Түүний найз бүсгүй ч теннис сонирхдог гэнэ. Тэд 2012 онд кино зураг авалтын үеэр танилцсан байна.
 


Рассел өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүтэй билээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top