Квэнтин Тарантино: Брюс Ли үнэхээр ихэмсэг залуу байсан

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Шуугиан тарьсан “Галзуу ноход” кино дэлгэцнээ 25 жилийн өмнө гарч, алдарт “Pulp fiction” кино Каннын кино наадмын “Алтан дал модны мөчир” шагналыг 1994 онд хүртсэнээс хойш Холливудын нэрт найруулагч Квэнтин Тарантиногийн шинэ бүтээл болгоныг дэлхий даяараа тэсэн ядан хүлээдэг болжээ.

Тэр бол дэлхийн шилдэг найруулагчдын од.

“Оскар”, “Алтан дал модны мөчир”, Британийн кино, телевизийн урлагийн академийн шагналын эзэн Квэнтин Тарантино 2020 он гараад “Холливудад нэгэн удаа” киногоороо “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн билээ. Түүний ес дэх бүтээл болох “Холливудад нэгэн удаа” кино Леонардо ди Каприо, Брэд Питт, Аль Пачино, Марго Робби, Дакота Фэннинг тоглосон оддын “цуглуулга” болсон юм. Киног 1969 оны наймдугаар сард Холливудын од Шэрон Тэйт болон түүний гурван найзыг хөнөөсөн шуугиан тарьсан, хэрцгий бөгөөд санамсаргүй аллагаас сэдэвлэн бүтээжээ.

“Холливудад нэгэн удаа” киноны талаар өгсөн түүний ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулж байна.
 


-Квэнтин, 2019 онд Каннд таны “Pulp fiction” кино нээлтээ хийсний 25 жилийг тэмдэглэсэн. Тухайн үед та дэлхийн болон Холливуудын кино ертөнцөд хөл тавьж, алдартай “гаднын хүн” нь болсон. “Холливудад нэгэн удаа” нэртэй кино бүтээж, шагнал хүртсэний дараа Холливудын нэгэн хэсэг болсон мэт танд санагдаж байна уу. Эсвэл “гаднын хүн” хэвээр үлдэв үү?

-Сонирхолтой асуулт байна. Нэг талаас, би Холливудын гэр бүлийн гишүүн яах аргагүй мөн. Би Холливудад 27 жилийн турш амьдарч, ажиллаж байна. Тиймээс мэдээж хэрэг би энэ гэр бүлийн гишүүн нь. Магадгүй тийм ч учраас “Sony” студи энэ кино хийхэд бидэнд мөнгө өгсөн байх. Нөгөө талаас, Холливудад хэрхэн кино хийдэгтэй харьцуулбал би үргэлж зарим талаараа “гаднын хүн” байсан. Ялангуяа 1990-ээд онд. Арван жилийн өмнө л гэхэд Холливуд надтай хамтарч ажиллахыг тэр бүр хүсдэггүй байсан. Тиймээс би гадна нь үлдэх ч боломжтой байв. Харин энэ кинотойгоо гадна үлдэж тун магадгүй шүү. Гэхдээ энэ “Аквамэн” бас ч биш.
 


-Таны кинонд Холливудын алтан үеийн тухай өгүүлдэг. Тэр үеийнхэн бидэнд болон ирээдүйд юу сургана гэж бодож байна вэ. Эсвэл ямар нэг зүйлээс урьдчилан сэргийлэх ч юм уу?

-Холливудын энэ үе надад аймшигтай их таалагддаг. Хөгжилтэй үе шүү. Гэхдээ эрин үе бидэнд ямар нэг зүйл сургаж чадна гэдгийг хэлж мэдэхгүй юм. Киноны гол санаа нь дараа жил буюу Шинэ Холливуд эхэлсэн 1970 онд юу болох талаар өгүүлж буй юм. Үйл явдал шуугиан дагуулсан үйл явдлаас нэг жилийн өмнө болдог, өөрөөр хэлбэл бид бүгдийн маргаашийн тухай юм. Харин 1970-аад он 2019 оны Холливудад олон зүйлийг зааж болох юм. Надад телевизийн тэр үе их таалагддаг, даанч хоцрогдсон.
 


-Та нэг ярилцлагадаа “Холливудад нэгэн удаа” киногоор дамжуулан үзүүлэхийг хүсдэг бүх зүйлээ гаргаж чадвал энэ нь таны сүүлчийн кино байх болно гэж хэлж байсан. Та хүссэнээ харуулж чадсан уу. Эсвэл цаашид хийх зүйл үлдсэн үү?

-Энэ бол миний сүүлчийн кино биш. Би арван кино бүтээхийг хүсэж байна. Мөн надад “Биллийг устга” хоёр киногоо нэгтгэж, нэг бүтээл хийх санаа байгаа. Ер нь бол би энэ кинонд хэлээгүй, хийж дуусгаагүй зүйлээ бүгдийг л тусгасан. Үнэнийг хэлэхэд, арав дахь бүтээлд маань юу гарахыг одоохондоо хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ миний бүх кино ямар нэг хэмжээгээр нэг л түүхийг өгүүлж, кино тус бүр нэгэн урт галт тэрэгний вагон гэж үзвэл миний бүх киног төгсгөх, тайлал гэхээр нэг тийм нүсэр супер кино хийхийг хүсэж байна.
 


-Лео, Брэд хоёрыг хамт тоглуулах санаа яаж гарав?

-Лео, Брэдийн хувьд тэр хоёрыг кинондоо тоглуулахыг хүссэн юм. Мэдээж хэрэг энэ зууны кастинг болно гэж найдаагүй л дээ. Би энэ хоёр жүжигчинтэй өмнө ч ажиллаж байсан. Намайг шинэ зохиол бичиж буйг тэд мэдэж байснаар барахгүй уншиж үзэхийг хүссэн тул би зохиолоо тэдэнд илгээж, дүр санал болгосон. Азаар тэд зөвшөөрсөн. Кинонд нэг нь нөгөөхийнхөө орлон тоглогчийн дүрийг бүтээсэн. Өөрөөр хэлбэл холоос бол царайгаараа, биеийн хэлээрээ, бие бялдрын хувьд хоорондоо төстэй байх ёстой байв. Тиймээс санамсаргүй сонгосон хоёр хүнийг тоглуулах боломж байгаагүй. Хэрэв нэг нь татгалзвал нөгөөхтэй нь төстэй бас нэг хүн хайх хэрэг гарах байлаа. Үүнээс гадна жүжигчин, орлон тоглогчийн хоорондын харилцааг эргэн сэргээх шаардлагатай байсан. Орлон тоглогч жүжигчнээс 10 насаар ах байсан бөгөөд бидний кинонд яг л таарсан. Брэд Леогоос арван насаар ах шүү дээ.
 


-Каннын кино наадмын “Дал модон нохой” шагнал авсан питбул нохойн талаар ярилцъя. Кинонд хэдэн нохой тоглосон бэ. Эдгээр нь бодит дүр үү. Клифф Бутын бодит дүр нохойтой байсан уу. Таны хувьд энэ дүрд заавал яагаад ийм нохойг сонгосон бэ?

-Надад “үлгэрийн нохой” гэдэг тодорхойлолт их таалагдаад байгаа. Шэрон Тэйтийг бодвол Брэдийн бүтээсэн дүр жинхэнэ Хэл Нидэмтэй тийм ч адилхан биш. Энэ бол нэг тийм зохиомол дүр тул нохой ч гэсэн зохиомол. Энэ кинонд ийм нохой байх шаардлагатай байсан. Брэндиг Каннын наадмаар шагнасанд би үнэхээр бахархаж байна. Зураг авалтын үеэр гурван нохой тоглосон санагдаж байна. Гэхдээ кинонд хоёр нохой гардаг. Ихэнх үед буюу 90 хувьд бид хөөрхөн охин нохойн зургийг авсан ч зодоон гардаг хэсэгт эр нохой тоглосон. Гайхалтай нохой байсан, би түүнд их хайртай болсон. Харин жүжигчид яагаад ч юм түүнд нэг их дасаагүй. /Инээв/

- Европ болон АНУ-д олон кино шүүмжлэгчид киноны талаар сөрөг дүгнэлт өгч, эмэгтэй дүрүүдэд хэрцгий хандсан, арьс өнгөөр доромжилсон, хэтэрхий утгагүй кино болсон гэж шүүмжилж байсан. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Миний бодлоор, энэ бол огт худал зүйл. Юу гэвэл эдгээр дүр намайг илэрхийлээгүй, байгаа нь л тэр. Тэд тухайн цаг үеийн баатрууд. Тиймээс Рик Далтон “Би Итали явмааргүй байна, тэр гоймонгууд руу очмооргүй байна” гэж үнэхээр хэлдэг. Би хувьдаа ингэж боддоггүй, харин тухайн үед амьдарч байсан Рик Далтон тэгж л ярьдаг байсан. Тухайн үед гаднынханд дургүй тэр ковбойчууд бүгд л тэгж боддог байж. Харин миний хувьд тухайн цаг үеийн бодит тусгал гэж ойлгож байгаа. Харин хүчирхийллийн хувьд Мэнсоны “гэр бүлийг” өрөвдөх сэтгэл надад огт байхгүй. Хэрэв надаас Кэти эсвэл Эбигэйл Фолгерын алиных нь талд орох вэ гэж асуувал би тэр шөнө үхдэг Эбигэйлийн талд л орох байсан.  Кинонд гардаг гурван алуурчны хувьд бол Мэнсон энэ аллагад хутгалдсан гэж бодохгүй байна. Энэ бол Тэкс, Сэйди нарын санаа байсан. Бүгд л Мэнсон тэдний тархийг угаасан гэдэг ч Сэйди л Эбигэйлийг зэрлэгээр хөнөөсөн шүү дээ. Түүнийг гэмгүй охин гэдэгт би итгэдэггүй. Тэр Эбигэлийг явуулж болох л байсан. Гэтэл Эбигэйлийг олон удаа хутгалаад л байдаг. Тийм болохоор кинонд гардаг шиг бодит амьдрал дээр ч түүнд тийм л зүйл тохиолдсон ч болоосой гэж хүсэж байна.

-Брюс Литэй хэсгийн талаар. Та кинонд яагаад тийм байдлаар гаргав. Клиффтэй гардаг тэр хэсэгт?

-Үнэндээ би Брюсийг муугаар гаргахыг огт хичээгээгүй. Жоохон хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэсэг бага зэрэг элэглэсэн өнгө аястай. Ер нь бол Брюс Ли үнэхээр ихэмсэг залуу байсан. Амьдрал дээр тэр яаж ярьдаг байсныг би зохиогоогүй, сонсон юм шүү. Бүгд л Брюс Ли Мохаммед Алийг дийлэх байсан гэж хэзээ ч хэлж байгаагүй гэж эгдүүцээд байх юм. Гэхдээ би өөрөө ингэж ярихыг нь сонсон. Тэр ч бүү хэл түүний эхнэр Линда энэ талаар “Брюс Ли. Зөвхөн миний сайн мэддэг эр” нэртэй Брюс Лигийн намтарт бичсэн байдаг шүү дээ. Гэхдээ кинонд зохиомол дүр шүү дээ. Мэдээж хэрэг Брэд Питт Брюс Лиг ялж чадахгүй, харин Клифф Бут бол өөр хэрэг. Надаас Брюс Ли, Дракула хоёрын аль нь ялах вэ гэж асууж байгаатай адил. Клифф, Дракула хоёр хоёулаа зохиомол дүр. Клифф Дэлхийн хоёрдугаар дайнд гардан тулаанд орж, олон хүн алсан. Энэ талаар Брюс Ли ярьдаг. Түүнд тулаан, жинхэнэ дайчид таалагддаг. Жинхэнэ тулаантай хамгийн ойрхон зүйл бол бокс. Гэтэл Клифф спортоор хичээллэж байгаагүй. Зүгээр л дайчин, жинхэнээсээ тулалддаг байсан. Тиймээс Брюс, Клифф хоёр тулааны урлагийн тэмцээнд таарвал Брюс Клиффийг хөнөөнө. Харин тэд Филиппиний ширэнгэн ойд гардан тулалдвал, Клифф Брюс Лиг ялах л байсан.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.19) 2020 оны 01 сарын 11

Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
USA(202.179.25.92) 2020 оны 01 сарын 11

BRUCE LEE BOL HUDLAA HUUHELDEESHUUDEE,VIETNAMIN DAINI UR DAGAVARIG MARTAGNUUDLAH GEJ ALBAAR AAZ HUJAA DUR GARGASAN BAIHGUYUDA,,,ODOO BOLTOL MEDDEGGUIMUU,TEGEED YAAHAVDE NUGUU HUJAA NI ZALHAAD OLON YUM DONGOSOHGOOD BAIHAAR NI TSAASH NI HARUULJ BAIHGUYU,HUUHEDIIN CH BAS TSAASH NI HARUULAA BIZDEE KKK

0  |  0
Top