Каннын кино наадамд нүцгэн ирэхийг ХОРИГЛОЖЭЭ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 13

 

Каннын кино наадмын зохион байгуулагчид ёслолын арга хэмжээнд нүцгэн ирэхийг хоригложээ. Дуучин Канье Уэстийн хуучин эхнэр Бьянка Цензори Грэмми шагнал гардуулах ёслолд нэвт гэрэлтсэн даашинзтай ирсэн дуулиантай холбогдуулан Канны кино наадмын зохион байгуулагчид ийм шийдвэр гаргасан байна.

Мөн кино наадмын зочдод хэт их нүсэр гоёл, ялангуяа хэт урт хормойтой хувцас болон пүүз өмсөхийг хоригложээ. Энэхүү дүрэмд нийцээгүй хувцасласан одууд улаан хивсээр алхах боломжгүй болох аж. Каннын кино наадам өнөөдөр ёслол төгөлдөр эхэлж, энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu