Францын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг Каннын кино наадам коронавирусний цар тахлын улмаас энэ жил зохион байгуулагдахгүй гэж кино наадмын зохион байгуулагчид мэдээлжээ.
Кино наадмын зохион байгуулагчид цахим хэлбэрээр явуулахад хүндрэлтэй байгаа тул энэ хувилбараас мөн татгалзжээ. Кино наадмыг зохион байгуулах комисс үүнээс өмнө хуралдаж, арга хэмжээг зургаадугаар сарын эхэнд эсвэл долоодугаар сарын сүүл хүртэл хойшлуулах шийдвэр гаргаж байсан юм. Коронавирусний цар тахалтай холбогдуулан Франц улсад тогтоогоод буй хорио цээрийн дэглэм долоодугаар сарын 10 хүртэл үргэлжлэхээр болсон тул кино наадмыг зохион байгуулахад хүндрэлтэй байна гэж Каннын кино наадмын ерөнхий захирал Тьерри Фремо дурджээ.
Кино наадамд сонгож авсан кинонуудыг Торонто, Лион, Венец, Нью-Йорк, Бусаны зэрэг бусад кино наадмын үеэр тусгайлан үзүүлэх боломжтой бөгөөд оролцогчдын жагсаалтыг зургаадугаар сарын эхээр зарлах аж.
Каннын кино наадам анх 1939 оны есдүгээр сард зохион байгуулагдах ёстой байсан ч Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотой хойшлуулсан байна. Каннын анхны кино наадам Францын Номин эрэг дээр 1946 онд болж байжээ. Эх сурвалж: ТАСС агентлаг
Сэтгэгдэл ( 0 )