КАННЫН КИНО НААДАМ | Эхлэхэд 5 хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, зэрэглэл өндөрт тооцогддог Каннын кино наадам тавдугаар сарын 14-25-ны хооронд үргэлжлэхээр болсон. 72 дахь удаагийн Каннын кино наадмын нээлтийн киногоор найруулагч Жим Жармушийн "Үхдэлүүд үхдэггүй" (The Dead Don't Die) шалгарсан. 

Кино наадмын өрсөлдөөнт хэсэгт олон орны нийт 18 кино сонгогдсон. Өрсөлдөөнт хэсгийн ерөнхий шүүгчээр Мексикийн алдарт кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту ажиллахаар болсон гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. 

Дэлхийн үе, үеийн шилдэг кино найруулагч, уран бүтээлчид нэг дор чуулж, тухайн жилийн арт киноны ертөнцийг өнгө төрхийг тодорхойлогдог тус наадам болоход ердөө 5 хоног үлдлээ. Чухам аль найруулагч шилдгээр шалгарч, ямар кино Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал мод"-ыг хүртэх нь сонирхол татаж, хүлээлт үүсгээд байгаа билээ.

72 дахь удаагийн Каннын кино наадмын талаарх мэдээллийг бид цаг тухайд нь хүргэсээр байх болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top