Алдарт кино найруулагч Квентин Тарантино жүжигчин Брэд Питтийг гурав дахь удаагаа өөрийн кинонд тоглохыг урьжээ.
Домогт найруулагчийн сүүлийн кино бүтээл болох “Кино шүүмжлэгч” кинонд Холливудын од тоглох урилгыг хүлээн авсан ч одоогоор ямар дүр бүтээх нь тодорхойгүй байна. Брэд Питт түүний “Холливудад нэгэн удаа” кинонд тоглож, шилдэг эрэгтэй дүрээр “Оскар” хүртэж байсан бол “ Inglourious Basterds” кинонд нь мөн тоглож байжээ. Квентин Тарантино сүүлийнхээ киноны талаар дэлгэрэнгүй яриагүй ч үйл явдал нь 1977 оны Калифорнид өрнөдөг тухай дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )