Брэд Питт дуучин Андра Дейтэй харилцаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31


Жүжигчин Брэд Питтийг дуучин Андра Дейтэй харилцаж байгаа гэх мэдээлэл гарчээ. Хөгжмийн олон наадам болон Оскарын наадамд нэр дэвшигч Андра Дей Брэд Питтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр танилцсан байна.

Тэд тайзны ард бие биедээ сээтэн хаяж байсан гэж Оскарын наадам дээр байсан ажилтнууд ярьжээ. Брэд Питт Оскарын үеэр дуучин бүсгүйн дугаарыг нь авсан байна.

Брэд, Андра нарын харилцааг ажил хэргийн холбоо гэж үзэж болох ч илүү хувийн шинжтэй байгаа гэж хүмүүс ярьжээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top