Жоли, Питт нар охиныхоо төрсөн өдрөөр хамт байжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар 14 настай охин Шайлогийнхоо төрсөн өдрөөр гэр бүлийн хүрээнд хамт байжээ. Хүүхдүүдээ харах асуудлаар маш их маргаантай байсан тэд одоо хүүхдүүдийнхээ төлөө бие биедээ хүндэтгэлтэй хандах, итгэх хэрэгтэйг ойлгосон бололтой. Найз нөхдийнх нь ярьснаар Жоли, Питт нарын харилцаа эргээд халуун дулаан болсон байна.

Тэд саяхан Шайлогийн 14 насны төрсөн өдрийг гэр бүлээрээ тэмдэглэн хамт байжээ. Тэр өдрийг Брэдийн бүх хүүхэд маш ихээр хүлээж байсан аж. Аав, ээж хоёртойгоо хоёулантай нь их дотно байдаг Шайло төрсөн өдрөөрөө Брэд, Жоли хоёртой аль алинтай нь хамт байхыг хүсжээ.

Гэр бүлийнхэндээ халамж тавьдаг, өөртөө ч ихэд анхаардаг Шайло охиноороо Брэд Питт их бахархдаг гэнэ. Брэд хүүхдүүдээ амьдралынхаа хамгийн чухал хэсэг гэж ярьдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top