ФОТО I Анжелина Жоли бага хүүтэйгээ дэлгүүр хэсэв

2024 оны 07 сарын 09

49 настай жүжигчин Анжелина Жоли бага хүү, 15 настай Нокстойгоо шоппинг хийжээ.

Лос-Анжелесын амьтны дэлгүүрээс гарч ирэхдээ тэд папарацын дуранд өртсөн байна. Нокс хүү дунд сургуулийн сурагч ч гэлээ ээжтэйгээ зэрэгцсэн өндөр болжээ.

Жүжигчин Брэд Питт одоог хүртэл Жолитой хүүхдүүдийн асуудал дээр маргаантай байдаг. Тэрбээр хүүхдүүдтэйгээ байнга уулзаж чадахгүй хэвээр байгаа аж. Жоли, Питт нар дундаасаа 22, 20, 19, 18, 15 насны зургаан хүүхэдтэй билээ. Гурван том нь үрчилж авсан, гурван бага нь төрсөн хүүхдүүд нь юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top