Анжелина Жолигийн турсан байдал фэнүүдийг нь түгшээлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15


Жүжигчин Анжелина Жоли экс нөхөр Жонни Ли Миллертэйгээ уулзах болсон билээ. Жоли ээлжит удаагаа Жоннитой хамт явж харагдсаныхаа дараа шопинг хийжээ.

Дэлгүүр явахдаа ч үргэлж стиллэг байдаг Жоли энэ удаад ч загварлаг байдлаа алдсангүй. Кофе барин Лос-Анжелесийн дэлгүүрээр яваа Жолигийн маш их турж, гарынх нь судас гүрийсэн байдал фэнүүдийнх нь санааг чилээжээ.
 


Дэлгүүр хэссэнийхээ дараа Жоли хүний эрхийн тухай бичсэн номынхоо нээлтэд очиж, шүтэн бишрэгч нартаа гарын үсгээ өгсөн байна.

Жүжигчин бүсгүйн туранхай гар, нарийхан хөлийг харсан фэнүүд нь “Тэр хоол идэж байгаа болов уу, бие нь зүгээр байгаа, яагаад ингэж их турчихав” гэх зэргээр сошиалд сэтгэгдлээ хуваалцжээ.
 


 

  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggg(202.126.90.68) 2021 оны 10 сарын 17

bawaa shawaa ch hiij chadaargui boldee huurhii mine

1  |  1
Top