Жүжигчин Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр хэсжээ.
46 настай Жоли 17 настай Захара охин болон 20 настай Мэддокс хүүгийн хамт дэлгүүрээр явах үед Захара охины шинэ имиж олны анхаарлыг татсан байна.
Цэнхэр өнгийн үс зүүж, бейж өнгийн пальто, Converse-ийн кейт өмссөн Захара ах болон ээжийнхээ хамт гэр ахуйн барааны Bed Bath & Beyond дэлгүүрээс гарч ирж буйг зургаас харж байна.
Жоли хүүхдүүдтэйгээ дэлгүүр хэсэж, хамтдаа хоолонд орох дуртай.
Тэрбээр долоо хоногийн өмнө охин Вивьентэйгээ хамт зах орсон билээ. Тэд хүнсний ногоо авч, Вивьен охин ээждээ туслан тортой зүйлээ барьж явсан юм.
Сэтгэгдэл ( 0 )