Жолигийн турсан байдал фэнүүдийг нь дахин түгшээв

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

46 настай жүжигчин Анжелина Жоли Ромд болж буй 16 дахь удаагийн кино наадмын улаан хивсний ёслолд оролцжээ.

Холливудын жүжигчин, найруулагч бүсгүйн даашинз, үс засалт төгс харагдаж байсан ч турсан байдал нь хүмүүсийг гайхшируулсан байна. Дэндүү туранхай болсон түүний өмнөөс олон фэн нь түгшжээ. Гэвч Жоли өөрөө үүнд огт санаа зовохгүй байгаа гэнэ.
 


Түүнтэй хамт Ромд Жемма Чан, Ричард Мэдден, Кит Харрингтон болон найруулагч Хлоя Жао нар иржээ.

 

 

Тэдний хамтдаа авахуулсан зурган доор хүмүүс “Энжи битгий тураач, гар нь яг л шүдэнз шиг харагдаж байна, одоо ингээд турахаа боль” гэх зэргээр сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.
 


Хэдхэн хоногийн өмнө Жоли Лос-Анжелесд дэлгүүрээр орж явахдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн билээ.

Уг зургууд дээр Жолигийн маш их турсныг харж болно. Жүжигчин бүсгүйн фэнүүд нь түүний эрүүл мэндэд санаа тавьж буйгаа илэрхийлсэн билээ.


 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лдпю(192.82.68.13) 2021 оны 10 сарын 25

пээш аймаар яс боллоо эмчилгээ хийлгээсээдээ сайхан дур булаам жүжигчин минь

0  |  0
Top