Брэд Питт болон түүний шинэ найз бүсгүй Жолиг бухимдуулав

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Жүжигчин Анжелина Жоли экс нөхөр Брэд Питт нь шинэ найз бүсгүйтэйгээ Жоли, Питт нарын хуримаа хийсэн газар руу явсанд уурлажээ. 56 настай Брэд Питтийн 27 настай модель Николь Потуральскитай хамт очсон газрыг Жоли, Питт нар хамтран эзэмшдэг аж. Жоли үүнд ихэд дургүйцэж байгаа талаар найзууд нь ярьжээ. Брэд хувийн амьдралаа олонд дэлгэж, сүр дуулиантайгаар Европ явсанд Жоли дургүй байгаа гэнэ.

“The Sunday Mirror”-т мэдээлснээр Брэд ч шинэ харилцааг нь сонирхож байгаа хуучин эхнэртээ дургүйцжээ. Мөн олон жил түүний эсрэг шүүхэдсэнд дургүй байдаг аж.

Анжелина Брэдийг хүүхдүүдээс нь хол байлгах гэж хичээдэг нь Брэд Питтийн найзуудын дургүйцлийг ч хүргэдэг гэнэ. Жоли, Питт нар дайсагнасан харилцаанаасаа болж олон сая ам.долларыг шүүхэд зарцуулжээ.

Брэд шинэ найз бүсгүйгээ хуримаа хийсэн газар руугаа авч явсан нь Жолигийн дургүйцлийг хүргэхээр зориудаар хийсэн үйлдэл байж ч магадгүй гэж хэвлэлүүд бичиж эхэлсэн байна.

Түүнчлэн жүжигчний шинэ найз бүсгүй Николийг нөхөртэй гэх мэдээлэл Холливудад гарчээ.

Бүсгүй 68 настай бизнесмен Роланд Мэригийн албан ёсны эхнэр хэвээр байгаа гэх бөгөөд Николь, Брэд нар жилийн өмнө Берлинд “Холливудад нэгэн удаа…” киноны нээлтийн үеэр танилцаж байжээ. 
 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddd(202.9.46.255) 2020 оны 09 сарын 12

Taarwal brediig neg sain zodohgui yu.

10  |  3
99999(66.181.185.200) 2020 оны 09 сарын 11

Ha ha hun yomdooj barin zalu hunru shunah huni husel gedeg sonin um shu! Tegle ged nasnaas n hasagdah bish de . U

1  |  3
sod(84.192.31.27) 2020 оны 09 сарын 12

Angleina joli odoo ug ni buyn daaj amdramaar umaa kkk

0  |  14
zo(66.181.161.30) 2020 оны 09 сарын 12

chaddaj bd yiin zvershdee

2  |  4
Zochin.(202.126.89.108) 2020 оны 09 сарын 11

Joli setgetsiin uwchtei.tursun ahtaigai hurtel suuj bsan.xa xa chi suu suu.

9  |  33
Зочин(64.119.23.63) 2020 оны 09 сарын 12

Муу гөлөг жолие эгчийг минь гомдоогоод ойрхон бол ухамсарын шанаа өгөхгүй юу. Бүр ойрхон бол Жолие эгчтэйгээ суухгүй юу

Zochin(85.218.48.83) 2020 оны 09 сарын 12

Orchlongiin jamaar huurhii Bred husgshirch baij iim zaluu huhnudeer yahin bee\n hushiruugui gej 1000 hellee ch tsab tsagan tsgaan sahal usendee barigdaj bn shdeee Bred min

Top