Оскар 2020 | Брэд Питт анхны “Оскар”-аа гардлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

“Оскар”-ын эхний 30 минутад гурван номинацийн эзнийг тодрууллаа. Жүжигчин, 56 настай Брэд Питт Шилдэг туслах дүрийн “Оскар”-ыг “Холливудад нэг удаа” киноны Клифф Бутын дүрээр гардлаа. Брэд Питт жүжигчний хувьд Америкийн кино академийн дээд шагнал "Оскар"-т гурав дахь удаагаа нэр дэвшиж байж алтан баримлыг гардлаа. Түүний 2014 онд продюсерээр нь ажилласан "12 жилийн боолчлол" кино "Оскар" авч байсан юм.

Түүнчлэн “Тоглоомын түүх 4” Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино төрөлд “Оскар”-ын эзэн болжээ.

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн киногоор “Funky Monkey” тодорлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top