“Оскар”-ын шагнал гардуулах ёслолд зориулан тус ёслолын талаарх 20 баримтыг толилуулъя.
“Оскар”-ын хивсний улаан өнгө нь албан ёсоор бүртгэгдсэн өнгө тул өөр хаана ч ийм өнгийн хивс та харахгүй.
- Хивсийг уламжлал ёсоор Лхагва гарагт дэлгэдэг бөгөөд борооноос хамгаалах тусгай хучлагатай. Цаг агаар сайхан байвал хучлагыг авдаг.
- Улаан хивсний урт 274 метр, өргөн 10,5 метр.
- Ёслолын ажиллагааны зочдыг 150 сэтгүүлч хүлээн авч, “байцаадаг”.
- Бүх зочид тасалбараа шалгуулах ёстой. Шалгалтын цэг модны ард бий.
- Зочид болон шагналд нэр дэвшигчид улаан хивсээр алхана. Баруун талд нь фэнүүд, зүүн талд нь сэтгүүлчид зогсоно.
- Фэнүүдийн хэсэг 735 хүний багтаамжтай. Янз бүрийн сугалаа, уралдаан, сурталчилгаанаас “Оскар”-ын тасалбарыг хождог. Нэр дэвшигчид хамаатан садандаа тарааж өгөх нь ч бий.
- Зочид ирээд хэвлэлийнхний өмнө зураг авхуулна. 50 гэрэл зурагчин л зураг авах эрхтэй.
- Ёслол дэлхийн 225 оронд цацагдана.
- Энэ жилийн ёслолд нийт 48 алтан “Оскар” эздээ олох юм.
- Гэхдээ 24 нь л төрөл бүрд түрүүлсэн уран бүтээлчдэд очно.
- “Оскар”-ын баримлын өндөр 33 см, диаметр 13 см, хүнд нь 3,5 килограмм.
- Энэ баримал нь таван нүхтэй кино лент дээр зогсож байгаа илдтэй хүлэг баатрын дүрс юм. Энэ нь Академийн анхны таван хэлтэс болох жүжигчин, найруулагч, техникийн ажилтан, тайз засагч, продюсер нарыг бэлгэджээ.
- Академиас Холливудын “Долби” кинотеатрыг 17 жил дараалан түрээсэлж байна.
- “Шилдэг кино” төрөлд түрүүлсэн бүтээлийн нэрийг 1927 оноос эхлэн театрын багана дээр сийлж байна.
- Энэ багана дээр 2071 он хүртэл түрүүлсэн бүтээлийн нэрийг сийлэх зай байгаа.
- Улаан хивс шат хүрээд төгсөх бөгөөд шатнаас цаашаагаа дахин үргэлжилдэг.
- Гэхдээ шат ч гэсэн улаан хивс мэт хийгдсэн байдаг.
- “Оскар” хүртсэн жүжигчин нарийн коридороор явж, хэвлэлийн бага хурлын танхимд орно. Энэхүү коридорыг “Ялагчийн зам” (Winner’s Walk) гэж нэрлэх бөгөөд өнгөрсөн жилүүдийн ялагчдын гэрэл зурагтай
Сэтгэгдэл ( 0 )