Мария Шарапова “Оскар”-т найз залуутайгаа иржээ

2020 оны 02 сарын 11

32 настай теннисчин Мария Шарапова “Оскар”-т найз залуутайгаа хамт иржээ. Талбайн теннисний одын найз залуу нь 40 настай бизнесмен Александр Гилкес гэгч аж.

“Vanity Fair” сэтгүүлээс “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараа зохион байгуулдаг үдэшлэгт олон од цугладаг билээ. Шарапова үдэшлэгт зориулан “Valentino”-гийн неон өнгөтэй, ар нуруугаараа задгай даашинзыг сонгожээ. Тамирчин бүсгүйн үнэтэй гоёл нь ч олны анхаарлыг татаж байв.

Мария Шарапова, Их Британийн бизнесмен Александр нарын харилцаа 2018 онд ил болсон билээ. Александр нь Их Британийн ханхүү Уильям, Харри нартай дотно нөхөрлөдөг аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZALUU (109.183.244.156) 2020 оны 02 сарын 20

HADAGTAI MELDOPUN MOSKVADAAL MOD UZUULEED JV

0  |  0
T J(109.183.244.156) 2020 оны 02 сарын 20

hadagtai meldoun moskvadaal mod uzuuleed jv

0  |  0
Top