Оскар 2020 | Элтон Жон хоёр дахь удаагаа “Оскар” гардлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Алдарт дуучин Элтон Жон "Рокетмен" киноны дуу “I'm Gonna Love Me Again”-ээр Киноны шилдэг дуу төрөлд алтан баримал гардлаа.

Энэ бол түүний хоёр дахь “Оскар” юм. Тэрбээр өмнө нь Америкийн кино академийн дээд шагналыг “Араатны хаан арслан” киноны дуугаараа хүртэж байв.

Домогт Элтон Жон 92 дахь удаагийн “Оскар”-ын тайзан дээр “I'm Gonna Love Me Again” дуугаа амилуулж олны талархлыг хүлээв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top