Оскар 2020 | "Шимэгч" Ази тивээс анх удаа ШИЛДЭГ КИНО төрөлд ялалт байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон Хо найруулсан “Шимэгч” кино өнөөдөр түүх бүтээж Оскарын наадмын шилдэг киногоор шалгарсан Ази тивийн анхны кино боллоо.

Академийн шагнал гардуулах 92 дахь удаагийн наадамд “Шимэгч” кино зургаан төрөлд нэр дэвшсэнээс ийнхүү дөрөвт нь ялалт байгуулж Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ.

Түүнчлэн Оскарын наадмын түүхэнд гадаад хэл дээрх шинэ кино тухайн наадмынхаа шилдэг киногоор шалгарсан анхны тохиолдол нь энэ боллоо.

Шүүмжлэгч, кино урлагийн мэргэжилтнүүд энэ жилийн наадмын шилдэг кино төрөлд найруулагч Сем Мендэсийн найруулсан “1917” киног ялалт байгуулах өндөр магадлалтай гэж үзэж байсан юм.

"Шимэгч" кино энэ жил нийтдээ олон улсын болон дотоодын кино наадмуудаас 180 шагнал хүртжээ.


"ШИМЭГЧ" КИНОНЫ БҮТЭЭСЭН АМЖИЛТУУД
 

  • "Шимэгч" өнөөдөр "Шилдэг найруулагч", "Шилдэг кино", "Шилдэг кино зохиол", "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд тус тус ялалт байгууллаа. 
     
  • Оскарын наадмын түүхэнд хамгийн олон төрөлд ялалт байгуулсан гадаад хэл дээрх кино.
     
  • Гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд ялалт байгуулсан кино шилдэг кино болсон анхны тохиолдол. 
     
  • Ази тивээс шилдэг кино төрөлд ялалт байгуулсан анхны тохиолдол.
     
  • Академийн наадам, "Алтан бөмбөрцөг", "Британийн тайз, дэлгэцийн шилдгийг шалгаруулах ёслол" зэрэг гол гурван наадамд шилдгийн шагнал хүртсэн Ази тивийн анхны кино. 


Оскар 2020: Шагнал хүртсэн БҮХ ШИЛДГҮҮД


Америкийн кино академийн оны шилдэг уран бүтээлийг тодруулдаг 92 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол ийн АНУ-ын Калифорниа мужийн Лос-Анжелес хотын Долби театрт болж өндөрлөлөө. Тус наадмын шилдгээр тодорсон уран бүтээлчид болон кино, тэдэнтэй эн зэрэгцэж өрсөлдсөн бүтээлүүдийг танилцуулж байна.



Шилдэг туслах дүр эмэгтэй
 

  • Кэти Бейтс, (Richard Jewell)
  • Лора Дерн, (Marriage Story)
  • Скарлетт Йоханссон, (Jojo Rabbit)
  • Флоренс Пью, (Little Women)
  • Марго Робби, (Bombshell)
     


Шилдэг дууны найруулга
 

  • Ad Astra
  • Ford vs Ferrari
  • Joker
  • 1917
  • Once Upon a Time... in Hollywood


Шилдэг дууны эвлүүлэг
 

  • Ford vs Ferrari
  • Joker
  • 1917 
  • Once Upon a Time... in Hollywood
  • Star Wars: The Rise of Skywalker


Шилдэг хөгжим
 

  • Joker
  • Little Women
  • Marriage Story
  • 1917
  • Star Wars: The Rise of Skywalker
     


Шилдэг туслах дүр эрэгтэй
 

  • Брэд Питт, Once Upon a Time... in Hollywood
  • Том Хэнкс, A Beautiful Day in the Neighborhood
  • Энтони Хопкинс, The Two Popes
  • Аль Пачино, The Irishman
  • Жо Пеши, The Irishma


Шилдэг богино хэмжээний анимэ
 

  • Dcera
  • Hair Love
  • Kitbull
  • Memorable


Шилдэг кино
 

  • Joker
  • 1917
  • The Irishman
  • Judy
  • Once Upon a Time... in Hollywood
  • Ford vs Ferrari
  • Jojo Rabbit
  • Little Women
  • Parasite


Шилдэг богино хэмжээний экшн-кино
 

  • Brotherhood
  • Nefta Football Club
  • The Neighbors' Window
  • Saria
  • A Sister


Шилдэг эмэгтэй жүжигчин
 

  • Рене Зеллвегер (Judy )
  • Скарлетт Йоханссон (Marriage Story)
  • Шарлиз Терон, (Bombshell)
  • Синтия Эриво, (Harriet)
  • Сирша Ронан, (Little Women)
     


Шилдэг эрэгтэй жүжигчин
 

  • Хоакин Феникс, (Joker)
  • Леонардо ДиКаприо, (Once Upon A Time... In Hollywood)
  • Антонио Бандерас, (Pain and Glory)
  • Жонатан Прайс, (The Two Popes)
  • Адам Драйвер, (Marriage Story)


Шилдэг найруулагч
 

  • Квентин Тарантино, (Once Upon a Time... in Hollywood)
  • Тодд Филлипс, (Joker)
  • Мартин Скорсезе, (The Irishman)
  • Сэм Мендес, 1917
  • Пон Жун-хо, (Parasite)
     


Шилдэг гадаад кино
 

  • Pain and Glory, Испани
  • Corpus Christi, Польш
  • Honeyland, Македон
  • Les Miserables, Франц
  • Parasite, БНСУ
     


Шилдэг нүүр хувиргалт, үс засалт
 

  • Bombshell
  • Joker
  • Judy
  • Maleficent: Mistress of Evil
  • 1917
  • Шилдэг эффект
  • Avengers: Endgame
  • The Irishman
  • The Lion King
  • 1917
  • Star Wars: The Rise of Skywalker


Шилдэг хувцас загвар
 

  • Сэнди Пауэлл, Кристофер Петерсон, (The Irishman)
  • Майес С. Рубео, (Jojo Rabbit)
  • Марк Брижес, (Joker)
  • Жаклин Дюрран, (Little Women)
  • Арианна Филлипс, (Once Upon a Time... in Hollywood)
     


Шилдэг дуу
 

  • I Can’t Let You Throw Yourself Away, (Toy Story 4)
  • (I’m Gonna) Love Me Again, (Rocketman)
  • I’m Standing With You, (Breakthrough)
  • Into The Unknown, (Frozen II)
  • Stand Up, (Harriet)

 

Шилдэг оператор
 

  • Родриго Прието, (The Irishman)
  • Лоуренс Шер, (Joker)
  • Жарин Блашке, (The Lighthouse)
  • Рожер Дикинс, 1917
  • Роберт Бриж Ричардсон, (Once Upon a Time... in Hollywood)
     


Шилдэг хүүхэлдэйн кино
 

  • How to Train Your Dragon: The Hidden World
  • I Lost My Body
  • Klaus
  • Missing Link
  • Toy Story 4
  • Sister

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top