Академийн наадамд түүхэн амжилт байгуулсан “Шимэгч” киноны жүжигчид эх орондоо ирлээ. Тэднийг “баатрууд” гэж нэрлэсэн бөгөөд Өмнөд Солонгосын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл Инчеоны олон улсын нисэх буудал дээр угтан авчээ.
“Бидэнд энэ том боломжийг олгосон найруулагч Бон Жон Хо болон кино багийн бүх гишүүндээ баярлалаа. Өмнөд Солонгосын кино урлаг дэлхийд ямар хэмжээнд байгааг бидний хамтдаа бүтээсэн “Шимэгч” кино харууллаа. Үзэгч та бүхэндээ баярлалаа” гэж “Шимэгч” киноны гол дүрийн жүжигчин Сон Кан Хо ярьжээ.
Академийн наадмын 92 дахь удаагийн ёслолд Шилдэг кино, Шилдэг найруулагч, Гадаад хэл дээрх шилдэг кино, Шилдэг кино зохиол гэсэн дөрвөн төрөлд ялалт байгуулсан юм.
Ялангуяа Академийн наадмын түүхэнд гадаад хэл дээрх шилдэг кино болон шилдэг кино төрөлд давхар ялалт байгуулсан цор ганц кино болсон билээ.
АНУ-ын Кино урлагийн хүрээлэн Бон Жон Хо найруулагчийг 21 дүгээр зууны шилдэг 25 найруулагчийн тоонд багтаасан юм. Түүнчлэн Rotten Tomatoes цахим хуудас сүүлийн арван жилд гарсан шилдэг 50 киноны нэгээр мөн нэрлэжээ.
Инчеоны олон улсын нисэх буудалд сэтгүүлчид тосож байгаа нь
"Шимэгч" киноны гол дүрийн жүжигчин Сон Кан Хо
"Шимэгч" киноны гол дүрийн жүжигчин Чо Йо Жон
"Шимэгч" киноны жүжигчин И Сун Кён
"Шимэгч" киноны жүжигчин Пак Со Дам
"Шимэгч" киноны жүжигчин Чой Во Шик
"Шимэгч" киноны жүжигчин Жан Хё Жин
"Шимэгч" киноны зохиолч Хан Жин Вон. Академийн наадмын Шилдэг кино төрөлд "алтан баримал" хүртсэн
Эх сурвалж: Korea Times
Сэтгэгдэл ( 5 )
er ni solongos kino mundag shd
Удахгүй Монгол улсаас Оскар авах болтугай
Хан жин вон гэж настай зохиолч гэж яагаад бодсон байсын бол залуухан хүү байна. Шилдэг эх зохиол төрөлд оскар хүртсэн мундаг байнаа
Хан жин вон гэж настай зохиолч гэж яагаад бодсон байсын бол залуухан хүү байна. Шилдэг эх зохиол төрөлд оскар хүртсэн мундаг байнаа
Хан жин вон гэж настай зохиолч гэж яагаад бодсон байсын бол залуухан хүү байна. Шилдэг эх зохиол төрөлд оскар хүртсэн мундаг байнаа