Австрали гаралтай жүжигчин Николь Кидман нөхөр 57 настай кантри дуучин Кит Урбанаас салахдаа гэр бүл цуцлуулсны дараагаар хэн нь ямар үүрэг хүлээх талаар нарийн хуваарь гаргаж, тохиролцоонд хүрчээ.
Тэд 19 жилийг хамтдаа өнгөрүүлсөн бөгөөд 17 настай Сандэй Роуз, 14 настай Фэйт Маргарет гэх хоёр охинтой. Гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргахаасаа өмнө Николь Кидман, Кит Урбан нар хүүхдүүдээ цаашид хэрхэн харж халамжлах, хүмүүжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн байна. Жилийн 306 хоногт хүүхдүүдтэйгээ Николь байна. Харин 59 хоногт нь хүүхдүүд аав Киттэйгээ уулзана.
.jpg)
Кит 14 хоног бүрийн бямба, ням гаригийн 10:00-18:00 цагийн хооронд охидтойгоо хамт цагийг өнгөрүүлнэ. Үлдсэн цагуудад охидыг Николь харна. Мөн баярын өдрүүдийг хувааж авсан байна. Ээжүүдийн баяр, Улаан өндөгний баяраар охид ээжтэйгээ байх бол Аавуудын өдөр, Талархлын өдөр аавтайгаа байх ажээ.
Охидын боловсрол, сургуулиас гаднах сургалт, үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлуудын шийдвэрийг хамтдаа гаргана. Мөн хэн нь ч хүүхдийн тэтгэмж өгөхгүй, авахгүй. Учир нь Кит хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэг удаа хангалттай өгчихсөн. Гэр бүл цуцлуулсны дараа охид ээжтэйгээ хамт амьдрах юм.
.jpg)
Хэдийгээр салсан ч гэлээ хэн нэгнийхээ тухай хүүхдүүддээ муу муухай зүйл огт ярихгүй. Мөн охидоо хайрлаж, халамжилж, тогтмол харж хандана гэж тохиролцжээ. Мөн хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх тухай 60 хоногийн семинарт хоёулаа заавал сууна.
Сүүлийн хэдэн сарын турш тэднийг салах тухай цуу яриа дэгдэх болсон юм. Урбаныг хөгжмийн салбарын залуу бүсгүйтэй амрагийн харилцаатай болсон ч гэж мэдээлсэн.
.jpg)
Николь Кидман өмнө нь жүжигчин Том Крузтай гэрлэж, 1990-2001 онд хамтдаа амьдрахдаа хоёр хүүхэд үрчилж авсан нь одоо 30 болон 32 настай болсон.
Кит Урбан энэ жилийн турш High and Alive аялан тоглолтоо хийсээр байгаа. Пүрэв гаригт л гэхэд Пенсильвани мужид тоглолттой.
.jpg)
Өнгөрсөн зун АНУ-д болсон хөлбөмбөгийн Клубүүдийн ДАШТ-ийг Кит, Николь хоёр хамтдаа очиж үзэхэд харилцаа нь хэвийн байна гэсэн ойлголт төрүүлсэн ч долоодугаар сард Урбан харилцаагаа хэвийн биш болсон гэж мэдэгдсэн юм.
Николь Кидман ч “Төгс мэт харагдахыг хичээдэг ч гэлээ хосуудын харилцаа хэзээ ч төгс байдаггүй. Төгс хос гэж байдаггүй” хэмээн өгүүлсэн удаатай.

Сэтгэгдэл ( 0 )