Академийн наадмын 92 дахь удаагийн ёслолын шилдэг найруулагчаар Өмнөд Солонгосын найруулагч Бон Жон Хо тодорлоо.
Ингэснээр Оскарын алтан баримал хүртсэн Өмнөд Солонгосын анхны найруулагч болж байна. Түүнчлэн Ази тивээс Оскарын шагнал хүртсэн хоёр дахь найруулагч боллоо.
Энэ удаагийн Оскарын наадамд зургаан төрөлд дэвшсэн “Шимэгч” кино ийнхүү гурав дахь шагналаа хүртлээ. Энэ бол Азийн кино урлагт тохиож байгаагүй амжилт юм.
“Шимэгч” кино энэ жилийн нэр хүндтэй бүх кино наадмуудыг түүж, Америкийн кино урлагийн хүрээлэн сүүлийн 30 жилд гарсан шилдэг 100 киноны нэгээр нэрлээд байна.
Оскарын наадмын түүхэнд шилдэг найруулагч шагналыг Ази тивээс анх удаа Анг Лий хүртэж байсан юм. Тэрбээр 2005 онд "Бөгтөр уул" киногоороо хүртэж байсан бол 2012 онд "Пи-гийн Амьдрал" киногоороо хоёр дахь удаагаа хүртэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )