АНУ-ын Кино урлагийн академи 2021 оны хоёрдугаар сард болох товтой байсан Оскарын наадмыг хоёр сараар хойшлуулж байгаагаа зарлалаа.
Кино урлагийн шилдгийг шалгаруулах Академийн 93 дахь удаагийн наадам 2021 оны хоёрдугаар сарын 28-нд болох байсан ч ийнхүү хойшлуулж 2021 оны дөрөвдүгээр сарын 25-нд болгож хойшлуулжээ.
Коронавируст цар тахлаас шалтгаалан ихэнх кинонуудын нээлтийн хугацаа хойшилсон, кино театруудыг хаасан, халдварын тохиолдол буураагүй зэрэг хэд, хэдэн шалтгааны улмаас ийнхүү хойшлуулж байгаа аж.
Ийнхүү Оскарын наадам 40 жилийн дараа анх удаагаа хойшлогдлоо. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдахыг завдсан учраас ийнхүү 24 цагаар хойшлуулж байсан юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл ( 0 )