“Оскар”-ын шагналт жүжигчин Брэд Питт хүүхдүүдтэйгээ уулзаж байх бүрэн эрхээ эргүүлэн олж авчээ. Жолигоос салсны дараа хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах эрхгүй болсон нь түүнд хэцүү байсан юм. Ялангуяа үрчилж авсан хүүхдүүд нь Брэдээс хөндийрсөн байв. Тэгвэл Жоли том хүү Мэддоксоо ятгаснаар хүүхдүүд аавтайгаа эргэн дотносож эхэлжээ.
Жолигийн 2002 онд үрчилж авсан хүү Мэддокс нь одоо Өмнөд Солонгост Йонсей их сургуульд сурдаг билээ. Түүнийг Лос-Анжелест ирснийг сонссон Брэд Питт “BAFTA”-д оролцохоосоо татгалзан, 18 настайгаа хүүтэйгээ уулзахыг сонгожээ.
Брэдийн найз ярихдаа “Тэр хүүтэйгээ уулзахаар болсныхоо дараа урьд өмнө байгаагүйгээр их жаргалтай болсон” гэжээ.
18 настай Мэддокс хүү эцэг, эхийнхээ салалтад аавыгаа буруутган, түүнээс хөндийрөөд байсан бол одоо Брэдийг уучилсан гэж “The Sun” сонинд бичжээ.
Брэд Питт хүүтэйгээ харилцаагаа сэргээхэд тусалсанд Жолид талархсанаа илэрхийлжээ. Тэрбээр “Оскар” гардахдаа “Энэ шагнал бол миний хийж байгаа бүх зүйлийг гэгээтэй болгодог хүүхдүүдийн минь шагнал” гэж тайзан дээрээс хэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
yu ch oilgosongui
Balai ymnuudiin salj niileh hend hamaatain bee
ter jsan hedregtei ahin hezeech buu oirt huuduud gedgeer bambai hiiz yuch hiiz cotgor huuhen
Saihan ger byrl dahiad niileh boltygai