“Салхинд туугдагсад” киноны Мелани Хамилтоны дүрээр алдаршсан Холливудын жүжигчин Оливиа де Хэвиллэнд 104 насандаа хорвоог орхижээ.
Холливудын алтан үеийн сүүлчийн төлөөлөгч Парис дэх гэртээ нойрондоо мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр мөн домогт киноны гол дөрвөл дүрд тоглосон жүжигчдээс амьд сэрүүн үлдсэн сүүлчийн жүжигчин байсан юм. Эдгээр дөрвөлөөс хамгийн түрүүнд Эшли Уилксийн дүрд тоглосон Лэсли Ховард 1943 онд Португалиас Англи руу нисэж байсан онгоцыг нь Германы сөнөөгч онгоц буудаж унагасны улмаас амиа алджээ. Ретт Батлерын дүрийг амилуулсан Кларк Гейбл 1960 онд зүрхний шигдээсээр хорвоог орхисон бол гол дүрд тоглосон Вивьен Ли 1967 онд сүрьеэ өвчний алмаас насан эцэслэжээ.
Оливиа Хэвиллэнд 1961 оны долоодугаар сарын 1-нд Токио хотод мэндэлжээ. Оливиа 18 насандаа “Warner Brothers” студитэй анхны гэрээгээ байгуулж байв. Тэрээр 1946, 1949 онд хоёр удаа Оскарын шагнал хүртэж байснаас гадна “Алтан бөмбөрцөг”-ийн хошой шагналтан. Түүний од Лос Анжелес хотын Холливудын өргөн чөлөөнд бий.
1965 онд Оливиа де Хэвиллэнд Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлсэн анхны эмэгтэй болжээ. 1960-аад оны дунд үеэс Оливиа бүрэн хэмжээний кинонд бараг тоглоогүй бөгөөд хамгийн сүүлд 1979 онд “Тав дахь шадар цэрэг” кинонд тоглож байв.
Сэтгэгдэл ( 6 )
Mundag orjuuljee 1961 ond turuud 104 hurdeg kkk manai mgl d 104 tunguut maah ih bga um bn
1916 ond turjee,gaihaltai urt naslajee ooyo
1961 онд төрсөн хүн 104 наслаад үхсэн гэнээ. Бас 1943 1949 онуудад төрөхөөсөө өмнө нь юм байна 2 удаа Оскарын шагнал хүртсэн гэнээ. Бас төрөхөөс нь өмнө хөмт кинонд тоглосон хүн нь бас л төрөхөөс нь өмнө 1943 онд ослоор нас барсан гэнээ.
Энэ сэтгүүлч санаатай хүмүүсийн бичиж байгааг харчихаарай!!!!!!\nОливиа Хэвиллэнд 1961 оны долоодугаар сарын 1-нд Токио хотод мэндэлжээ. Оливиа 18 насандаа “Warner Brothers” студитэй анхны гэрээгээ байгуулж байв. Тэрээр 1946, 1949 онд хоёр удаа Оскарын шагнал хүртэж.... гэнээ. Ха Ха Ха . \n
Zass olon yum shaalgui nuuree budaad mashind suuj boov huh
бүтээсэн дүр шигээ номхон дөлгөөн амьдарсан байх даа, урт наслахыг бодоход