“Rust” киноны зураг авалтын талбайд нэгжлэг хийх үеэр хууль хүчнийхэн жинхэнэ сумнууд олсон тухай АНУ-ын Нью Мексико мужийн Санта Фе тойргийн шериф Адан Мендоса мэдээлжээ.
Зураг авалтын талбайд нийт 500 орчим сум олдсоноос зарим нь жинхэнэ байжээ. Эдгээр сумыг, тэр дундаа оператор Хатчинсын аминд хүрсэн болоод найруулагч Жоэл Соузуг шархдуулсан сумыг Холбооны мөрдөх товчооны шүүх эмнэлгийн лабораторид шинжлүүлэхээр илгээжээ.
Операторыг үхэлд хүргэсэн сумыг 45 калибрын “Кольт” гар буунаас буудсан аж. Зураг авалтын талбайд илрүүлсэн хоёр зэвсэг ашиглалтаас гарсан байжээ. Мөрдөгчид зураг авалтын талбай дээр болсон эмгэнэлт үйл явдлыг буулгасан дүрс бичлэг олоогүй гэж шериф тодруулсан байна.
Мендосын хэлснээр, жүжигчин Алек Болдуин мөрдөгчидтэй хамтарч ажиллаж байгаа аж. Түүний үйлдлийн талаар үнэлэлт өгөх боломжгүй бөгөөд жүжигчний байгаа газрын талаар хэлэх боломжгүй гэж шериф онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )