Холливудын жүжигчин Алек Болдуин “Rust” киноны зураг авалтын үеэр санамсаргүй сум алдаж, зургийн дарга болон найруулагчийг шархдуулж, зургийн дарга эмэгтэй эмнэлэгт очоод амиа алдсан харамсалтай явдал болсон.
Амиа алдсан зургийн дарга Халина Хатчинс нь украин хүн байсан бөгөөд түүний хэлсэн сүүлчийн үгс олны зүрхийг зүслээ.
42 настай, нэг хүүхдийн ээж Халина цус алдалтыг зогсоох боломжгүйг мэдэж байсан гэнэ. Түүний цээжнээс цус олгойдож, буу нь жинхэнэ сумтай байсныг мэдээгүй жүжигчин Алек Болдуин юу болоод байгааг ухаарах тэнхэлгүй болжээ. Бүгд сандарч, эмч дуудаж байх үеэр Халина сүүлчийн удаа “Би хөлөө мэдрэхгүй байна” гэж хэлсэн байна.
Зураг авалтын багийнхан цус алдалтыг тогтоохоор чадах бүхнээ хийжээ. Зургийн дарга бүсгүй ухаантай байхдаа “Үүнийг зогсоох гэж оролдоод ямар ч ашиггүй” гэж хэлж байсан талаар кино багийнхан ярьжээ. Хэдэн цагийн дараа бүсгүй нас барсан юм.
Халина Хатчинс нь кино зураглаач, эрэн сурвалжлах сэтгүүлч мэргэжилтэй, шилдэг кино зураглаач нарын нэгд зүй ёсоор ордог, өсөж яваа од байв.
Халинагийн нөхөр, эцэг, эх нь түүний үхэлд Алек Болдуиныг буруутгахгүй байгаа бөгөөд бууг жинхэнэ сумтай байлгасан буруутай хүмүүсийг олж тогтоохыг шаарджээ.
Бүсгүйн аав Анатолий Андрусевич “Халинаг нас барсан гэдэгт бид одоо ч итгэж чадахгүй байна. Ээж нь болон найман настай хүү нь зовлон шаналлаасаа болоод галзуурч байна” хэмээн ярьжээ.
Халинагийн нөхөр Мэттью Хатчинс цахим хуудсандаа “Халина хүсэл зориг, алсын хараагаараа бид бүгдэд урам зориг өгдөг байсан. Бидэнд том гарз тохиолоо. Уй гашууг даван туулж байгаа манай гэр бүлийг хүндлэхийг хэвлэлийнхнээс гуйж байна. Халинагийн зураг, түүний амьдралын түүхээс хуваалцаж байгаа бүх хүнд талархаж байна” гэж бичжээ.
“Rust” киноны зураг авалтын үеэр шархадсан найруулагч Жоэл Соуза эмнэлэгт байгаа бол болсон явдалд цочирдсон жүжигчин Алек Болдуиныг хүнд цаг үед эхнэр нь түшиж тулж байгаа аж.
Хилария Болдуин “Нөхөр маань сэтгэлзүйн гэмтэл авсан. Түүнийгээ даван туулахад нь тусалж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Яахаараа зураглаач руугаа буу шагайлаг юм, сонин байна
Jinhen sum hiisen hun baragl oldsiishde omno bas tuslah nairuulagch hiij bgad aldaa gargaj zurgiin bagaas hoogdoj bsn gsn tiim neg hun buu ogohdoo yamarch asuudalgui gej ogson gej bsn
Жинхэнэ сум хийж цэнэглэсэн хүнийг л олох ёстой юм бна лда
Яахаараа жинхэнэ сум байдаг байнаа!Шок юмаа.Хайран сайхан бүсгүй.