АНУ-ын татварын алба Японы тэтгэврийнхэнд 1400 ам.доллар шилжүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

АНУ-ын Татварын алба Японы олон мянган тэтгэврийн хөгшчүүл тус бур 1400 ам.долларын чек шилжүүлжээ.

“Financial Times” хэвлэлд мэдээлснээр, банкны ажилтнуудад гадаад валютын чекийг боловсруулахад хугацаа шаарддаг тул Токио дахь зарим банканд урт дараалал үүсжээ.

“Nikkei Asia” хэвлэлд мэдээлснээр, 1400 ам.долларын чекийн 2005 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд АНУ-д амьдарч байсан япончууд авчээ. Тэр үед АНУ, Японы хооронд байгуулсан нийгмийн халамжийн тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болж байжээ. Үүнээс өмнө АНУ-д ажиллаж байсан япончууд тус улсад нийгмийн даатгал төлөх ёстой байв.

АНУ-ын Татварын алба алдаа гарсны улмаас япончуудад чек шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, чекийг буцаан олгохыг шаарджээ. Ингэхдээ хэдийнээ мөнгө авсан хүмүүс хэрхэн ёстойг нь тодруулаагүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены коронавирусний цар тахлын үр дагавраас эдийн засгаа аврах төлөвлөгөөний дагуу америкчуудад 1400 ам.долларын тэтгэмж олгож байгаа аж. Үүнд зориулж нийт 1.9 их наяд ам.доллар төсөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.67.197) 2021 оны 05 сарын 22

Яаж орчуулахаараа утга санааг нь ийм ойлгомжгүй болгож хувиргаж чаддаг байна аа! Гайхалтай чадвар. Кккк

3  |  0
Top