Энэтхэгт 200 сая хүн оролцсон ажил хаялт эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Энэтхэгт өнөөдөр /2022.03.28/ бүх нийтийн хоёр хоногийн ажил хаялт эхэлжээ.

Тус улсын томоохон үйлдвэрчний эвлэлүүдийн санаачилгаар болж буй арга хэмжээнд 200 сая хүн оролцоно гэж Бүх Энэтхэгийн үйлдвэрчний эвлэлүүдийн их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Амаржит Каур мэдэгджээ.

Түүний хэлснээр, Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн зарлаж буй ажил хаялтад шуудан, нийтийн тээвэр, харилцаа холбоо салбар, эрчим хүч, газрын тос, төмрийн үйлдвэрүүдийн ажилчид оролцож байгаа бөгөөд банкны ажилтнуудын үйлдвэрчний эвлэлүүд мөн дэмжин оролцохоо мэдэгджээ.

Үйлдвэрчний эвлэлүүд хэд хэдэн төрийн аж үйлдвэрүүдийн газрын хувьчлалаас татгалзах, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, орлогыг тэгш хуваарилах, гэрээгээр ажиллаж буй ажилчдын эрхийг хангах зэрэг шаардлага тавьж байна.

Санаачлагчид иргэдэд хандан ажил хаялттай холбогдуулан гарч буй хязгаарлалтыг хүндэтгэн хүлээн авахыг уриалж, ажил хаялт үргэлжлэх хоёр өдөрт нийтийн тээвэр, АТМ-ын гүйлгээнд саатал гарч болзошгүйг анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top