Их Британийн өмгөөлөгчид нэг сарын ажил хаялт зарлана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

 

Их Британийн өмгөөлөгчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан, ирэх долоо хоногт ажил хаялт хийх шийдвэрийг дэмжсэн тухай “Guardian” хэвлэл мэдээлжээ. Хатан хааны эрүүгийн хэргийг өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгч Жо Сидхугийн хэлснээр, тус холбооны 2000 гаруй гишүүний 81.5 хувь нь дөрвөн долоо хоног үргэлжлэх ажил хаялтад нэгдэхээ мэдэгджээ. Ажил хаялт энэ сарын 27-28-нд эхэлж, долоо хоног бүр ажил хаялтын хоног нэмэгдэх гэнэ. Долоодугаар сарын 18-22-ны хооронд өмгөөлөгчид таван өдөр дараалан ажил хаяхаар төлөвлөж байна.

Үүнтэй зэрэгцэн Их Британид сүүлийн 30 жилд гараагүй өргөн ажил хаялтыг төмөр замчид зохион байгуулж байна. Үндэсний төмөр зам, далай, хуурай газрын тээвэрчдийн үйлдвэрчний эвлэлийн 40 мянга орчим гишүүн гурван удаагийн 24 цагийн ажил хаялтыг эхлүүлээд байна. Энэ үеэр таван галт тэрэг тутмын нэг нь л хөдөлгөөнд оролцох гэнэ. Төмөр замчид цалингаа нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байна. Мөн олон мянган төмөр замчин ажилгүй болох эрсдэлд оржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
маш сайн мэдээ(66.181.189.125) 2022 оны 06 сарын 21

Маш зөв. Өшөө олон салвар ажил хаялт зарлаасайн.Борис Жонсонг унатал янз бүрийн салвараас зогсоо зайгүй ажил хаявал бүр сайн.

0  |  0
Top