Жеймс Кэмерон “Аватар-4” киноны зураг авалтад оржээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Нэрт кино найруулагч Жеймс Кэмерон “Аватар-4” киноны зураг авалтыг эхлүүлээд байна. “Disney” кино компанийн “D23 Expo 2022” үзэсгэлэнд Жеймс Кэмерон энэ тухай цахимаар мэдээлжээ.

Түүний хэлснээр, алдарт киноны дөрөвдүгээр ангийн зураг авалттай зэрэгцэн гурав дугаар ангийн зураг авалт үргэлжилж байгаа бол “Аватар-2” пост продакшн шатанд явж байна. Алдарт цувралын хоёрдугаар анги энэ оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх бол дараагийн ангиуд хоёр жилийн зайтай нээлтээ хийх гэнэ.

“Аватар” кино анх 2009 оны арванхоёрдугаар сард дэлгэцнээ гарсан. Энэхүү кино нь кино урлагийн түүхэн дэх хамгийн их орлоготой киногоор шалгарч, “Оскар” шагналыг гурван төрөлд авсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top