Найруулагч Жеймс Кэмероны уран зөгнөлт “Аватар” цувралын продюсер Жон Ландау алдарт цувралын дараагийн ангиас юу хүлээх тухай үзэгчидтэй хуваалцжээ.
Түүний ярьснаар, цувралын тавдугаар ангид үзэгчид ирээдүйн дэлхийг харах боломжтой. Хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй байгалийн баялгийн хомстолтой ирээдүйн дэлхий хэрхэн тэмцэж буйг харуулахаар зорьж байна. “Аватар 4”-т цаг хугацааны томоохон шилжилт гарах бол тавдугаар ангийн зарим үйл явдал гамшгийн нөхцөлд орших дэлхий дээр өрнөх аж.
“Аватар”-ыг бүтээгчид дэлхийг угтах ирээдүйг бараанаар харуулахыг хүсээгүй. Энэхүү цувралаар хүмүүс бид эл чиглэлийг өөрчилж чадна гэдэг санаа өгөхийг зорьж байна” хэмээн Ландау ярьжээ.
Цувралын шинэ анги болон “Аватар: Усны зам” одоогоор нийт 2.129 тэрбум ам.долларын ашиг олоод байна. Алдарт цувралын шинэ гурван ангийн нээлтийг 2024, 2026 болон 2028 онд хийхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )