Холливудын нэрт найруулагч Жеймс Кэмероны уран зөгнөлт “Аватар: Усны жим” кино дэлгэцнээ гарснаас хойш 10 хоногийн дотор нийт 855.4 сая ам.долларын орлого олоод байна. Аравхан хоногийн дотор тус кино 2022 оны хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтын тавд орж иржээ.
АНУ-д цаг агаарын нөхцөл муу, томуугийн дэгдэлт их байгаа ч Хойд Америкийн 4202 кино театр амралтын өдрүүдээр 56 сая ам.долларын орлого олжээ. Шинжээчид энэ он дуустал “Аватар: Усны жим”-ийн ашиг орлого нэг тэрбум ам.долларын давна гэдэгт итгэлтэй байна.
Түүхэн драм “Вавилон”, “Гуталт муур 2: Сүүлчийн хүсэл” төслүүд Жеймс Кэмероны бүтээлд ашиг орлогоороо дөхөж очсонгүй. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тус хоёр төсөл 3.5 сая болон 11.3 сая ам.доллар тус тус олжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ойн жим, үхрийн жим гээд дандаа хуурай газар хэрэглэгдэх үг бусуу, хоосон толгойтой сэтгүүлч юм даа
Усны замнал гэвэл оновчтой л доо. Хэтэрхий утгагүй модон орчуулга хийхийн.