Японы засгийн газар Оросын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Японы төв” ашгийн бус байгууллагын бүх зургаан салбарыг хаахаар шийдвэрлэсэн тухай Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Япон-Оросын харилцааны өнөөгийн байдал болон Оросын дотоод нөхцөл байдлаас улбаатайгаар төвүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан” гэж тэр тэмдэглэжээ.
Телевизийн TBS сувгийн мэдээлснээр, Японы эрх баригчид энэ шийдвэрийнхээ талаар Оросын талд мэдэгдсэн бөгөөд төвүүдийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Сэтгэгдэл ( 0 )