Япон улс Оросын 133 иргэн, 70 байгууллагад хориг тавьсан талаар тус улсын Гадаад хэргийн яамны сайтад мэдээлжээ.
Хориг арга хэмжээнд мөн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины нэр багтсан байна. Хоригийн жагсаалтад Оросын “Алмаз-Антей” компани болон Тактикийн пуужингийн зэвсэг корпорац оржээ.
Япон улс өмнө нь Оросын 398 иргэн, 28 байгууллагын эсрэг хориг тавьсан юм. Түүнчлэн тавдугаар сарын 12-ноос эхлэн Сбербанк болон Альфа-банкны хөрөнгийг царцаана гэсэн билээ.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Япон улс Оросын хувьд нөхөрсөг бус орон болсон байна гэж мэдэгдсэн юм.
ОХУ харилцан үйлчлэх зарчмын хүрээнд Японы найман дипломатчийг тавдугаар сарын 10-ны өдөр гэхэд Оросоос явсан байхыг шаардсан.
Сэтгэгдэл ( 1 )
Япон АНУын КОЛОНИ ОРОН ГЭДГЭЭ УЛАМ БҮР БАТАЛГААЖУУЛЖ БАЙНА. 2 БӨМӨГНИЙ ГАР ДААХГҮЙ НОВШНУУД ДАА.