Японы зүгээс Оросын эсрэг тавьсан хориг хэрэгжиж эхлэв

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Японы зүгээс Оросын эсрэг тавьсан ээлжит хоригт багтсан Сбербанк болон Альфа-банкны хөрөнгийг царцаах хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлжээ.

Үүнээс гадна тавдугаар сарын 12-ноос Японы иргэд, хуулийн этгээдийг Орос руу хөрөнгө оруулалт хийхийг хориглож байгаа юм.

Япон улс мягмар гарагт Оросын 133 иргэн, 70 байгууллагад хориг тавьсан билээ. Хоригийн жагсаалтад ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины нэр багтсан байна. Мөн Оросын “Алмаз-Антей” компани болон Тактикийн пуужингийн зэвсэг корпорац хоригт багтжээ.

Япон улс үүнээс өмнө Оросын 398 иргэн, 28 байгууллагын эсрэг хориг тавьсан юм. Тавдугаар сарын 12-ноос эхлэн Сбербанк болон Альфа-банкны хөрөнгийг царцаана гэсэн билээ.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Япон улс Оросын хувьд нөхөрсөг бус орон болсон байна гэж мэдэгдсэн.

ОХУ харилцан үйлчлэх зарчмын хүрээнд Японы найман дипломатчийг тавдугаар сарын 10-ны өдөр гэхэд Оросоос явсан байхыг шаардсан билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(66.181.160.107) 2022 оны 05 сарын 12

novshiin samuurai nar udahgui usan door orj uhne

0  |  0
Top