ОХУ Курилын арлуудын гэрээнээс гарч, Япон эсэргүүцэл илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

 

ОХУ-ын Гадаад хэргийн яам Токиогийн зүгээс авч буй найрсаг бус алхмын хариуд Москва энхийн яриа хэлэлцээ хийхээс татгалзаж, өмнөд Курилын арлуудад аж ахуйн үйл ажиллагаа хамтран эрхлэх тухай хэлэлцээрээс гарсан тухай мэдэгджээ.

Москва Курилын арлууд руу зорчих нөхцөлийг хялбаршуулах тухай хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Японы Засгийн газар хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэж Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно мэдэгджээ.

1991 онд байгуулсан харилцан зорчих журмын тухай, 1999 онд байгуулсан Курилын арлууд руу зорчих нөхцөлийг хялбаршуулах тухай хэлэлцээрүүдийн дагуу Курилын арлуудын хуучин оршин суугчид гэр бүлийн гишүүдийн хамтаар хялбаршуулсан нөхцөлөөр тус арлууд руу зорчих эрх эдэлдэг байсан юм.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол иргэн(202.126.88.132) 2024 оны 07 сарын 17

Улс орондоо жинхэнэ эзэн байхыг мэдрүүлж байна даа . Сайхан гэж . Пүтиний эх оронч бодлого мандтугай

4  |  0
aaaaa(202.21.108.237) 2023 оны 02 сарын 07

bay bay, go go samurai.

1  |  0
Зочин(66.181.161.99) 2024 оны 07 сарын 17

Чи үхсэндээ муусайн самуурайнуудыг өмөөрөв.япончууд манай нутаг руу дайрч эзлэснийг оросууд хөөсөн түүхийг мартаа юу?оросууд байгаагүй бол чи өнөөдөр нэг японы шалыг угаачихсан боол болоод суугаа

8  |  0
зочин(192.82.81.75) 2024 оны 07 сарын 17

зөнөг путин оросын ясыг барьхаар шийджээ.

0  |  8
Top